Өвөрхангайд болсон аймшигт харанхуйлал - 16 July 2009 - Таны цахим эрх чөлөө
gameztk.ucoz.com Monday, 2016-12-05, 9:36 PM
HYYP
Мэдээний төрөл
kino [17]
sak
site-iin shine game [7]
sonin hachin [21]
garena [21]
wow_hack [1]
Тоглоом [68]
video [5]
Программ хангамж [21]
music [22]
olon angit kino [5]
Хайлт
music
Статиск

Total online: 1
Guests: 1
Users: 0
music
Main » 2009 » July » 16 » Өвөрхангайд болсон аймшигт харанхуйлал
Өвөрхангайд болсон аймшигт харанхуйлал
10:30 AM

Говь нутгийн хэсэг хvмvvс 2003 оны долоодугаар сард эх орныхоо vзэсгэлэнт газруудын нэгээхэн хэсэгтэй танилцахаар Єврийн сайхан хангай нутгийг зорьжээ.

Говийн хvмvvс болоод ч тэр vv тэдний замд тааралдсан уул уснаас авахуулаад юм бvхэн сонирхолтой, содон байв.
Говь нутагт єссєн тэдэнд сонин дvрстэй уул хад, жалга дов тааралдсан ч зургийг нь дарсаар явав. Тэнvvн говийн тал хээр нутгаа туулж хангайн замд орсон хvмvvс аян замдаа алжаалж хэсэг буудаллан цайлахаар болжээ. Зуны дэлгэр цагт хангай нутгийн тэнгэр цэлмэг, агаар тунгалаг байлаа.
Нутгийн зуншлага энэ тэрийг хэсэг ярилцаж нутгаас авч гарсан айраг, сархадаас ууж аяны дєрєєгєє чангалаад цэлгэр сайхан хєдєє нутагт гарсны хэрэг юу билээ бас ч гэж багагvй шуугилдаж аваад цааш хєдєлцгєєлєє. Аяны “юм” амттайг ч хэлэх vv дариван шуугисан найзууд их л хєгжилдєцгєєн цааш хурдаа авчээ. Гэтэл Арвайхээр хот руу дєхєж очих засмал зам буюу бидний ярьдгаар хар зам дээр гэнэт тэнгэрт тулсан шороо гэмээр зvйл боссон гэнэ.

Худалч хvнд єдєр болгон шахам шороо буцалж байдаг говийнхон энэ vзэгдлийг нэг их тоолгvй, замын “юм”-нд халамцсан болохоор ч тэр биз дээ “нэвтлээд гарнаа” гэцгээгээд давхижээ. Гэсэн ч тэднийг тэр шороо руу ормогц тас харанхуй нємрєн авч харанхуй дундуур бараг нэг километр хэртэй газар яваад урьдын адил цэлмэг агаарт гарч ирсэн байна. Яг тэр “шороон харанхуй” дотор явах нэг километр хэрийн газарт энгийн цагт шуурдаг хvчтэй шорооны vед харанхуйлдаг харанхуйгаас даруй хэд дахин илvv тас харанхуй байсан гэнэ. Тэнд явж байсан хvмvvс энэ явдлыг “Яг л аймшгийн кинонууд дээр гардаг шиг хий хоосон харанхуй. Бидний зурагтаар л хардаг сансар огторгуйн хоосон орон зайд жингvйдэж яваа юм шиг л байсан. Айсандаа яаж явж тэр харанхуйгаас гарснаа ч мэдээгvй” хэмээн ярьсан юм. Тэнгэр газар гэж ялгах юм юу ч vгvй зvгээр л гvн харанхуй байсан аж. Балмагдсан хvмvvс машинаас яаран бууж тэднийг дайрч гарсан тэр “тас харанхуй” тийш харахад юу ч болоогvй мэт харагдах юм єчvvхэн ч байгаагvй гэнэ. Айх гайхах зэрэгцсэн хvмvvс хэсэг алмайран зогсчээ. Гэтэл тэднийг зам дээр гайхширсан байдалтай зогсож байгааг анзаарсан машинтай хэсэг хvмvvс ирж тэдэнтэй уулзжээ. Мэнд усаа мэдэлцсэний дараа болсон явдлын талаар ярихад нутгийн ард Ж.Гантулга гэх жолооч “Нэг тиймэрхvv явдал тохиолддог тухай сураг дуулдаад байдаг юм.

Гэхдээ хамгийн сонирхолтой нь нутгийн иргэдэд таарсан тохиолдол гарч байгаагvй. Дандаа л єєр нутгаас аялж зугаалахаар ирсэн хvмvvст таардаг гэсэн. 2000 оны хавар Канадаас ирсэн хэсэг жуулчдад яг ийм явдал тохиолдсон юм. Та хэдийг ч харин зєєлєн дайрсан бололтой. Тэдний машин нь унахаа шахаад налж ирсэн гэсэн. Тэр Канадуудад орчуулагч хийж байсан Монгол залуу болон нэг Канад эмэгтэй бvр шоконд орчихоод тайвширч чадахгvй байсан гэсэн шvv. Энэ лав гадны хvмvvсийг манай нутагт хал балгvй аялаад буцаарай гэсэн лус савдгийн дохио сануулга байх. Тэр Канадуудын зарим нь аялалаа зогсооё гэж байсан ч олонх нь энэ саналыг дэмжээгvй учир цааш явсан гэсэн. Аялагчид л болсон хойно адал явдал хайхгvй хэн байх билээ. Дараа нь сонсож байхнээ энэ явдлаас нэг жилийн дараа дээрх болсон явдлын нууцыг тайлна хэмээн нєгєє хэсэг Канадуудын зарим нэг нь мэргэжлийн хvмvvс дагуулан Євєрхангайн энэ нутагт ирсэн сурагтай байсан. Гэхдээ тэд ганзага хоосон буцсан гэсэн. Хэрэгтэй зvйл олсон ч гадаадынхан айхтар юм чинь нууцалсан ч байж болно л доо. Олон адал явдлуудтай учирч явсан жуулчдын зарим нь далайн хар салхинаас ч аймшигтай байна. Айхтар их хvчгvй мєртлєє гvн харанхуйд автуулсан “жинхэнэ аймшиг” гэдэг чинь энэ байна гэж ярьсан шvv” хэмээжээ.

Category: sonin hachin | Views: 777 | Added by: lhavga | Rating: 0.0/0 |
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Тавтай морил
Login:
Password:
Календар
«  July 2009  »
SuMoTuWeThFrSa
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Entries archive
Сурталчилгаа
  • Create your own site
  • Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
    ShoutMix chat widget
    Copyright MyCorp © 2016
    Website builderuCoz