gameztk.ucoz.com Tuesday, 2024-05-07, 11:14 PM
HYYP
Мэдээний төрөл
kino [17]
sak
site-iin shine game [7]
sonin hachin [21]
garena [21]
wow_hack [1]
Тоглоом [68]
video [5]
Программ хангамж [21]
music [22]
olon angit kino [5]
Хайлт
music
Статиск

Total online: 1
Guests: 1
Users: 0
music
Main » 2009 » June » 30 » Орчин үеийн хөгжмийн шинэ цомгууд
Орчин үеийн хөгжмийн шинэ цомгууд
4:28 PM

Солонгосын алдар дуучин бүсгүй БоА аль хэдийнээ 21 нас хүрчээ. Япон ба Солонгост аль хэдийнээ нэрд гарсан дуучин маань Америкийн хөгжмийн ертөнцөд нэвтэрээд түүний дуунууд нь Billboard -д нэлээн дээгүүр зогсож байнлээ шүү залуусаа. Ингээд та бүхэндээ Америкд шинээр гаргасан цомогыг нь хүргэж байна.

BoA - BoA [Album- Татах]



Энэ цомгийг худалдаж авах талаар эргэлзэж байгаа хүн байвал “ЗААВАЛ БАЙХ ЁСТОЙ” цомгийн нэг гэдэг тодорхойлолтыг өгмөөр байна. Цомгийнхоо нэрэнд таарсан тун шинэлэг, өвөрмөц, аялгуулаг цомог болжээ. Нийт 14 дуутай бөгөөд Danja, Timbaland, Polow Da Don, Jason Perry нарын алдартай продюсерүүд түүний цомгон дээр ажилласан. Usher-ийн Love in the club-ийн клипэнд тоглон бусад алдартай дуучидтай дуэт хийж явсанаас соло цомог гаргаж байгаагүй түүний хувьд дэбют цомог нь тун сайн болсон гэж дүгнэхэд болохоор байна. Өөрөө дуугаа зохиож дуулдаг байсан уламжлалаа ч энэ удаа тэрбээр алдсангүй. 11 дууныхаа үгийг өөрөө зохиосон. Alienated, Intuition дуунуудыг нь сонсоод R&B сонирхдоггүй хэн ч болов жинхэнэ хөгжмийг мэдэрнэ. 10 аас 10 өгөх цомог болжээ.

Keri Hilson - In a Perfect World... [Album- Татах]



Өөрийгөө American Dream хэмээн нэрлэдэг авъяаслаг дуучин залуугийн хоёр дахь цомог ийнхүү саяхан гарлаа. Umbrella дууг зохиож өөрийгөө чамгүй продюсер гэдгээ дэлхийд таниулсан тэрбээр өөрийнхөө дуунуудыг radio killa буюу радиогоор эгшиглэхэд хамгийн тохиромжтой байдлаар зохиож дуулдгаараа алдартай. Тийм ч учраас олон ч хөгжим судлаач нар түүний дуунуудыг хамгийн radio friendly хэмээн дүгнэж, хит болоход ч тэр хэмжээгээрээ амар байдаг хэмээдэг. Мөн л 14 трактай бөгөөд бүх дуугаа өөрөө зохиож найруулсан. Walkin On The Moon, My Love хэмээх дуунуудыг нь сонсоод та radio killa гэсэн үгний утгыг ойлгох болно. 10 аас 9.5 өгөх цомог.

The Dream - Love vs. Money [Album- Татах]



R&B сонсох дуртай болон дургүй хүмүүст Bed дуугаараа танил болсон дуучин залуугийн хоёр дахь цомог нь 3 сарын 2 нд худалдаанд гарсан. Don’t Go дуу нь миний хувьд хамгийн их таалагдсан. Дуунууд нь хэтэрхий нэг хэвийн өнгө аястай болсоныг эс тооцвол сонгодог R&B болж чаджээ. Зарим нэг дуу нь ретро өнгө аястай байсан нь тун дажгүй. 14 дуутай цомгоос манай R&B дуучид зарим нэг шинэлэг зүйлийг олж сонсоно гэдэгт итгэлтэй байна. 10 аас 8 өгөх цомог.

J. Holiday - Round 2 [Album- Татах]



American idol-оос төрөн гарсан алдартнуудаас өдгөөг хүртэл хамгийн алдартай нь гэгддэг дуучин бүсгүйн 4 дахь цомог ийнхүү 3 сарын 10 наас худалдаанд гарч байна. 14 дуутай цомгийнхоо ихэнх дууны үгийг өөрөө зохиосон. My Life Would Suck Without You дуу нь биллбордыг тэргүүлсэнээр тэрбээр өөрийгөө эргэн ирж буйг албан ёсоор зарласан. Поп стилийн хэмнэлтэй, уянгын баллад сонсох дуртай хүмүүст хамгийн ихээр таалагдах цомог болсон. Because of You дуу шиг нь дууг хүмүүс хамгийн ихээр сонсохыг хүсч байгаа байх. Тэгвэл та If No One Will Listen-ийг заавал сонсоорой. 10 аас 8 өгөх цомог.

Kelly Clarkson - All I Ever Wanted [Album - Татах]


Category: music | Views: 821 | Added by: lhavga | Rating: 0.0/0 |
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Тавтай морил
Login:
Password:
Календар
«  June 2009  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Entries archive
Сурталчилгаа
  • Create your own site
  • Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
    ShoutMix chat widget
    Copyright MyCorp © 2024
    Website builderuCoz