АНУ
тогтоон барих зорилгоор цөмийн зэвсгийг өдөр бүр ашиглаж, дэлхийг
цөмийн зэвсэггүй болгохыг хүсэхгүй байна гэж Пентагоны тэргүүн асан
Жеймс Шлесинжер мэдэгджээ. АНУ
тогтоон барих зорилгоор цөмийн зэвсгийг өдөр бүр ашиглаж, дэлхийг
цөмийн зэвсэггүй болгохыг хүсэхгүй байна гэж Пентагоны тэргүүн асан
Жеймс Шлесинжер мэдэгджээ.
“Болзошгүй дайснуудыг
тогтоон барьж, манай хамгаалалтад байдаг холбоотнуудад баталгаа гаргаж
өгөхийн тулд бид өдөр бүр цөмийн зэвсгийг ашиглаж байна» гэж тэр “Уолл
Стрит Жорнэл” сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Цөмийн хүч нөөцийг
хорогдуулахаар Орос, АНУ урьдчилан тохирсонтой холбогдуулан түүний
тайлбарыг нийтэлжээ. Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах
тухай ерөнхий хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурсан нь Орост АНУ-ын
Ерөнхийлөгч Барак Обамагийн хийсэн айлчлалын гол үр дүн болсон юм. Хоёр
орон цөмийн цэнэгт хушууг бараг хоёр дахин цөөрүүлэхээр тохиролцсон
билээ.
Энэ тохиролцоо АНУ-ын
эрх ашигт нийцэж байна уу гэсэн асуултад Америкийн “харцага” “үгүй” гэж
хариулсан байна. Дэлхийг цөмийн зэвсэггүй болгох гэсэн америкчуудын
эрмэлзэлэл нь “Америкийн үл гүйцэлдэх үзэл, Америкийн нутгархах үзлээс”
өөр зүйл биш гэж Шлесинжер хэлжээ. Цөмийн зэвсэгтэй гүрнүүд нь ийм
зэвсэгтэй болох дөхөөд байгаа орнуудын зүгээс учирч буй шинэ аюултай
холбогдон цөмийн хүч нөөцөөсөө салах ёсгүй, салах ч үгүй гэдэгт АНУ-ын
Батлан хамгаалахын хуучин сайд итгэлтэй байна.
“Хүйтэн дайн”
дуусгавар болсон хэдий ч, Орос, Хятадтай харилцахдаа АНУ цөмийн
зэвсгийн хүчээр тогтоон барих бодлого баримтлах ёстой гэж тэр бас үзэж
байна.
Ингэхдээ АНУ-ын
пуужингийн хүч нөөц дэлхийд хамгийн хуучирсан нь юм, энэ нь болзошгүй
дайснуудад биш, харин тус оронд өөрт нь аюул учруулж эхэлж байна гэж
Шлесинжер тэмдэглэжээ. Орос, Хятад, Франц, Их Британийн цөмийн нөөцийн
техникийн байдал хавьгүй өндөр стандартад нийцэж байна гэж тэр дүгнэжээ.
Одоо 80 настай Жеймс
Шлесинжер 1973-75 онд АНУ-ын БХЯ-ыг тэргүүлж байсан бөгөөд шинэ төрлийн
цөмийн зэвсэг боловсруулах талыг баримталж байснаараа зард гарсан юм.
Дэлхийн цөмийн аюулгүй
байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг 2010 оны гуравдугаар сард
Вашингтонд хийх болсныг Италийн Аквила хотод саяхан өндөрлөсөн “Их
наймын” дээд хэмжээний уулзалтад оролцогчид нотолсон билээ. Уулзалтад
оролцогчид цөмийн туршилт хийхийг түр азнахыг бүх оронд бас уриалсан
юм.
“Их наймын” орнуудын
тэргүүн нар атомын зэвсэг хийхэд нэг бүрдэл хэсэг нь болдог цөмийн түлш
үйлдвэрлэхийг хориглох гэрээний асуудлаар нэн даруй хэлэлцээ хийж
эхлэхийг зорьж байгаа илэрхийлжээ.
|